Сайд нарыг огцруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барих гэж байна

Хаврын ээлжит бус чуулган ирэх даваа гарагт эхлэх билээ. Уг чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд МАН-ын зургаан сайд нарыг огцруулах, эсэх асуудал багтаж буй. Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд өөрийн захирамжаараа бататгаж, хэлэлцэх товыг зарласан. Гэвч  Засгийн газраас МАН-ын сайд нарыг огцруулах асуудлыг УИХ-д албан ёсоор өргөн бариагүй байхад эл асуудлыг хэлэлцэх гэлээ гэсэн шүүмжид өртсөн юм.

  

Тэгвэл өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх тухай асуудлаар хуулийн төсөл өргөн баригдах гэж байгаа тухай эх сурвалж хэлж байна. Гэхдээ хэн уг хуулийн төслийг өргөн барих бол гэдэг тодорхойгүй байна. 

Ямартаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сайд нарыг огцруулах бичгийг өөрөө өргөн барихгүй хэмээн мэдэгдэж байсан болохоор  өөр бусад гишүүд буюу АН-ын гишүүд өргөн барьж магадгүй юм. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button