Залруулга

Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн тагнуулын газрын дарга бригадын генерал Дамдинсүрэнгийн Энхбаатарын “Нэр төр сэргээлгэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2015 оны тавдугаар сарын 04-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Ж.Байгалмаа, С.Амардэлгэр, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд “Сураггүй алга болсон байлдааны нисэх онгоц казино Д.Энхбаатарын гараар оров бололтой” гэсэн гарчиг бүхий нийтлэлийг хэвлэн нийтэлсэн “Оллоо.мн” сайт болон “Монголын мэдээ” сонинд нэхэмжлэгч Д.Энхбаатарын нэр төр, алдар хүндийг сэргээж, түүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг үүрэг болгосны дагуу ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын дарга, бригадын генерал Д.Энхбаатар танаас хүлцэл өчиж байна.
“МОНГОЛЫН МЭДЭЭ” СОНИНЫ РЕДАКЦ