Б.Пүрэвсайхан нутгийнхаа наадамд түрүүллээ

Хөөмийн гайхамшигт эгшгээрээ монголд төдийгүй дэлхийд алдартай Ховд аймгийн Чандмань сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадам өчигдөр өндөрлөлөө.

 

Түүхт ойн наадмын хүчит бөхийн барилдаанд тус нутгийн унаган хүү улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, мөн сумын бөх улсын начин Н.Батзаяа үзүүрлэжээ.

 

Түүнчлэн их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Ч.Цогбаяр, Б.Заяамандах нар шалгарсан байна.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button