Сэлэнгэд гарсан түймрийг цурамд оруулав

Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын Тийрэг багийн нутаг Тосонгийн Эх гэдэг газар гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ. Түймрийн дуудлагыг өнөөдөр өглөө 03.00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж хээрийн түймрийг цурамд оруулсан гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.