Залуус мансуурч байгаад баригджээ

Цагдаагийн байгууллагад мансууруулах төрлийн бодис, ургамал хэрэглэсэн хэрэг гурван өдөр дараалан бүртгэгдсэн байна. Эдгээр хэрэг нь долоодугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд гарсан байна.

 

Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр 21 настай эрэгтэй Б гэгч гэртээ мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан бол 28-ны өдөр 30 настай эрэгтэй Б, 32 настай эрэгтэй Н, 28 настай эрэгтэй М нар мансуурч эмнэлэгт хүргэгджээ. 

 

Мөн 29-ны өдөр 20 настай эрэгтэй Э, А нар эмнэлгийн хашаанд мансуурч байгаад цагдаагийн байгууллагад баригдан шалгагдаж байгаа юм байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button