Үхрийн мах 335-430 төгрөгөөр хямдарчээ

Долдугаар сарын V долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6585 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7685 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.2 хувиар буюу 335 төгрөгөөр, үхрийн цул мах 4.2 хувиар буюу 430 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байгаа аж.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 65 төгрөг, хонины цул мах 0.8 хувиар буюу 60 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөгөөр худалдаалж байлаа гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.