Газар шорооны ажил зөвшөөрөлгүй хийгчид иргэдийг хохироож байна

Газар шорооны ажил хийж байгаа аж ахуй нэгжүүд цахилгаан дамжуулах кабель утсыг тасалж, айл өрхийн цахилгаан хангамжийг тасалдуулах асуудал гарсаар байгааг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлж байна.
Энэ сарын 20-27-ны өдрүүдэд Зам арк, Грийн ресорс, Төгс үржих зам ХХК-ууд нь газар шорооны ажлыг зөвшөөрөлгүй хийснээс цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээж БГД-ийн III, IYхорооллын 96-р байр, Апекс, Өгөөж гэрэлзэрэг компани, аж ахуйн нэгжүүдийг болон СБД-ийн Дүрслэх урлагийн дээд сургууль, МУИС-ийн IYбайрны цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулжээ. Иймээс УБЦТС ТӨХК-ийн зүгээс эдгээр компаниудад холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ ногдуулахаар акт тогтоох ажил хийж байгаа юм байна.
Иргэн, аж ахуйн нэгж нь газар шорооны ажил хийх шаардлагатай бол УБЦТС ТӨХК-ийн Баруун, Зүүн түгээх төвөөс кабель шугамын трассын тодруулга хийлгэж, зөвшөөрөл авч ажиллах шаардлагатайг үүгээр анхааруулж байна.
olloo.mn