Бээжин өвлийн олимпын эрх авлаа

Долоон жилийн өмнө Бээжинд зуны олимп болж байв. Тэгвэл Малайзын Куала Лумпур хотод хуралдсан Олон улсын олимпын хорооны гишүүд өнгөрсөн баасан гаригт 2022 өвлийн олимпыг зохион байгуулах эрхийг Хятадын Бээжин хот авсаныг зарлалаа.

 

Уг эрхийн төлөө Казахстаны Алматы хот өрсөлдсөн ч 44:40 буюу тун бага саналаар ялагдсан байна. Ингэснээр Бээжин хот нь зуны, өвлийн олимпын эрх авч, зохион байгуулсан анхны хот болно. Түүнчлэн 2022 он хүртэлх олимпууд Ази тивд болохоор болж байна. 2018 оны өвлийн олимп Өмнөд Солонгосын Пянчан хотод, 2020 оны зуны олимп Токиоо хотод, 2022 оны өвлийн олимп Бээжин хотноо болох юм.

Зууны мэдээ

Б.Очир

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button