Шавжинд хатгуулж, хазуулахаас сэргийлнэ үү

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд долдугаар сард төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гэх өгүүлэмжтэй дөрвөн хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас барсан байна. Уг үйл явдалтай холбогдуулан ЭМСЯ болон мэргэжлийн байгууллагаас дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ.

Үүнд, 21 аймгийн ЭМГ-ын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгуулж, амьтанд хазуулж эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүний мэдээллийг цуглуулж, тандалт судалгааг хийгээд эхэлжээ. Голомтод мэргэжлийн байгууллагаас идэвхтэй тандалт судалгааг хийх, эмнэлзүйн тандалт хийх, асуумж судалгаа авах, мэдээлэл сурталчилгаа хийхээр баг томилогдон ажиллаж байгаа юм байна.

Шавжийн анги нь үе хөлтний хүрээний хамгийн том анги бөгөөд сая гаруй зүйлийн амьтад бүртгэгдсэнээс манай оронд 13000 зүйлийн шавж бүртгэгдсэн байна. 

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button