Зарлан мэдээллийн дохиогоор үер усны аюулаас сэрэмжлүүллээ

Онцгой байдлын Ерөнхий газраас өнгөрсөн өдрүүдэд Зарлан мэдээллийн дохиогоор нийт иргэд, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргэлээ. Учир нь энэ сарын 1, 2-ны өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орсон тул иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.
Жил бүр улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.
Г.Уянга
olloo.mn