Чуулганы нээлтэд МАН-ын нэг ч гишүүн оролцсонгүй

УИХ-ын хаврын ээлжит бус чуулган 09.30 цагт эхлэх байсан ч хэдэн минутаар хоцорч 10.00 цагт  эхэллээ. Нийт 76 гишүүн ирэхээс 41 гишүүний ирцтэй байна. Учир нь чуулганы хуралдаанд МАН-ын 26 гишүүн оролцохоос нэг ч гишүүн хуралдаандаа ирээгүй байна.

Гэсэн ч ирсэн гишүүдийн саналаар чуулганы хуралдааныг МАН-гүйгээр эхлүүллээ. 

Ийнхүү хаврын чуулганд хэлэлцэх асуудлыг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулж, дараа нь Төрийн дуулал эгшиглэж, ээлжит бус чуулган нээлтээ хийлээ.

МАН чуулганы нээлтэд оролцоогүй шалтгааныг засгаас гарах, эсэх асуудалтай холбон үзэхээс өөр арга алга. Ер нь тус намынхан чуулганы нээлтэд оролцоогүй байдлаас харахад эсэргүүцлээ ил тодоор илэрхийлж, өөрслийн эрх ашгийн төлөө төрийн ажлыг хүртэл цалгардуулахаас эмээхгүй байгаа бололтой. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button