Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай асуудлыг өргөн мэдүүлээгүй байна

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг нээж үг хэлэхдээ тэрээр Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах эсэх асуудал процессийн дагуу явж байгаа гэдгийг хэлэв.
Тодруулбал, хаврын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулаад, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа гэж мэдэгдсэн тул энэ 7 хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орж байна. Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх болно гэж хэллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Эдгээр асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж, ээлжит бус чуулганыг өндөрлөхөөр төлөвлөсөн тул эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож дээрх асуудлуудыг цаг хугацаанд нь багтаан батлана гэдэгт итгэж байна хэмээв.
Түүний хэлснээс үзэхэд, Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай асуудлыг УИХ-ын даргад өргөн мэдүүлээгүй гэдэг нь тодорхой байна.
Olloo.mn