Л.Гансүхийн шүүх хурал 17 хүртэл хойшиллоо

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Түүний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрт хуваарилаад байгаа юм. Ингээд шүүгч хавтаст хэрэгтэй танилцан, шүүх хурлыг наймдугаар сарын 3-ны 10.00 цагт хийхээр товлоод байсан.

Товлосон ёсоор өнөөдөр эхэлсэн шүүх хурлыг энэ сарын 17 хүртэл хойшлууллаа. Тодруулбал  шүүгчдэгч Л.Гансүх болон түүний өмгөөлөгч шүүх хуралд шинжээчдийг оролцуулах хүсэлтэй байгаагаа хэлж, хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн юм. Ингээд тэдний хүсэлтийг шүүгч хүлээн авч 14 хоногоор хойшлуулах шийдвэр гаргалаа.

 

Түүнийг “Нүүрс”  хөтөлбөрийг  хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутгаж, АТГ-аас өнгөрөгч оны долоодугаар сарын 29-ний өдөр баривчилсан ч мөн оныхоо 10 дугаар сард шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаад байгаа.

 

Л.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж буй.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button