Реппер Снүүп Дог баривчлагджээ

Реппер Снүүп Дог Италийн онгоцны буудал дээр 422000 ам.доллартай явж байхдаа түр саатуулагдсан байна. Дуучин Италийн өмнөд хэсгийн Калабра хот руу явах гэж байхдаа ийнхүү саатуулагджээ.

Европын улс орнуудад зорчигчид нисэх буудалд 10000 ам.доллараас дээш бэлэн мөнгөтэй явж байгаа бол заавал гаальд бүртгүүлэх хуультай байдаг аж. Өнгөрсөн долоо хоногт Шведийн цагдаа нар түүнийг хар тамхи тээвэрлэж байж болзошгүй хэмээн сэжиглэн, саатуулсан юм. Харин тэрбээр энэ үйл явдлыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэмээн шүүмжилжээ.

Шведийн цагдаа нар түүний тээврийн хэрэгслээс хар тамхи олоогүй ч дуучин өөрөө мансуурсан байсан нь тогтоогдсон байна.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button