​АН-ынхан Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулах сонирхолгүй байна

Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах, эсэх асуудлыг УИХ-д өргөн барихаар өнгөрсөн баасан гарагт товлогдсон ч өнөөдрийг хүртэл мэдүүлээгүй байна. Учир нь энэ АН-ын дотоодод өрнөөд буй АН-ыг хэн даргалах ёстой вэ гэдэгт хариулт олсны дараагаар шийдэгдэх юм.  

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ардчилсан намын ҮЗХ-г хуралдуулах шаардлагыг намын даргад хүргүүлээд байгаа. Уг шаардлагаар  АН-ын Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулж, намын удирдлага Ерөнхий сайд  нэг байх гэдэг шаардлагыг тавьж байгаа. Гэвч АН-ын удирдлагууд эл асуудлаар ҮЗХ-гоо хуралдуулах сонирхолгүй байна.

АН-ын ҮЗХ-ны шийдвэр гаргах бүрэн эрхээ Гүйцэтгэх зөвлөлдөө шилжүүлсэн.  Харин Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн зургадугаар сард  хуралдаж, МАН-ын зургаан сайдыг засгаас гаргах шийдвэрийг гарсан билээ. Тиймээс тус намын Гүйцэтгэх зөвлөл энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа гэдгийг тус намын удирдлагууд мэдэгдээд байна. Үүнээс үзэхэд, АН-ын  Гүйцэтгэх зөвлөл хуралдахгүй байх магадлал өндөр байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button