МАН-ын гишүүдгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтойг харуулав

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанд МАН-ын 26 гишүүн оролцохоос нэг нь ч ирээгүй билээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын байр сууриа ингэж илэрхийлжээ.

ТэрээрУИХ-ын гишүүдийн ажил бол чуулган болон байнгын хороодын хуралдаанд суух, хэлэлцэж байгаа асуудалд идэвхитэй оролцох ёстой байдаг. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр чуулганы хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ суусангүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр тэд зөвхөн сандал ширээгээ хамгаалахын төлөө шантааж хийж байгаа юм шиг харагдаж байна. МАН-ын гишүүдгүйгээр УИХ-ын чуулган үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэдэг нь өнөөдөр харагдлаа” хэмээн хэлжээ.

Тэгэхээр АН-ынхан МАН-ыг засгаас гаргах тухай Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг дагах нь гэдэг нь тодорхой байна. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button