Даншиг наадмын үеэр нийтийн тээвэр үнэгүй зорчино

“Даншиг наадам – Хүрээ цам – 2015” – ын эхний өдөр буюу наймдугаар сарын 8-нд Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байгаатай холбогдуулан тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах юм. Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу үйлчилгээ үзүүлнэ.

Мөн Хүй долоон худагт болох үйл ажиллагаатай холбоотойгоор “МУБИС – Хүй долоон худаг” чиглэлд найман тээврийн хэрэгсэл 30 минутын хугацаатайгаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд сүүлийн автобус 22:30 цагт Хүй долоон худгаас МУБИС чиглэлд хөдөлнө гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 

д/д Чиглэлийн нэр Үйлчлэх өдөр Үйлчилгээ эхлэх хугацаа /Хүлээгдлийн хугацаа/ Тээврийн хэрэгслийн тоо
1 Хүй 7 худаг-МУБИС VIII/8, 9 08:00 /30 минут/ 8
2 Орбит-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
3 Нарангийн гол-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
4 ХМК-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
5 Баянхошуу-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
6 Нисэх-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
7 Яармаг-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
8 Дэнжийн 1000-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
9 Чингэлтэй-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
10 Бэлх-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
11 Шархад-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
12 Зүүнсалаа-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
13 Улаанхуаран-Чингисийнталбай VIII/8 05:30 /15 минут/ 2
Нийт 24
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button