Хилээр гардаг цэнхэр бичиг Алтанбулагт "Хэрүүлийн алим" тариад байна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсад айлчлах үеэр хоёр улс харилцан визгүй болох яриа хэлцэл хийгдсэн билээ. Бэлтгэл ажлыг ч хоёр тал хангалттай хугацаанд хийсний дараа энэ оны эхэн сард ОХУ-тай визгүй зорчих гэрээг үзэглэсэн юм. Тэр цагаас хойш өмнөд хөршийг санхүүжүүлж байсан манай иргэд хойд хөршийг зорих болж худалдаа бизнесээ өргөжүүлж, аялж жуулчлах нь ч ихэссэн. Хойд хөршийн хил гааль эхэндээ чамгүй хүнд сурталтай байсан.

 

Хилээр 1995 оноос өмнө паспорт авсан иргэдийг гаргахаа больж, мөн машинтай иргэдийг гаргахдаа хоёр гурав хонуулах асуудал ч гарч байв. Манай Гадаад хэргийн яам асуудлыг тэр даруй ОХУ-тай ярилцсанаар ОХУ-ын хүнд суртал багасчээ. Гэтэл эргээд манай хил гаалийнхан хүнд суртал гаргаж эхэлсэн талаар нутгийн иргэд ярьж байна.

 

Тухайлбал, хөдөө орон нутгийн иргэд, анги хамт олноороо хил гарах гэсэн микро автобустай иргэд цэнхэр тасалбар гэгчийг авч чадаагүйгээс болж Алтанбулагт хоёр гурав хонох, эсвэл бүр гарч чадахгүй буцах асуудал ч гарч байгаа аж. Энэ талаар Улаанбаатар руу холбогдох албаныханд хандахаар Москвагаас ирж байсан цэнхэр бичиг дууссан. Манай талаас хэт их ачаалалтай байгаа учраас хэвлэж гаргасан нь дууссан гэсэн хариу өгдөг аж. Зарим иргэд танил талаараа олж аваад гарчихдаг бол ихэнхи нь өөр автобус дамжих, эсвэл гарч чадахгүй буцах нь элбэг байгаа юм байна. Энэ талаар анхаарлаа хандуулж, хоёр тал асуудлаа ярилцахгүй бол Алтанбулаг өдөр болгон хэрүүлтэй, хил гаалийн ажилтнууд элдэв бусаар дуудуулж, нутгийн иргэд замын иргэдийн хөлд дарагдсан байдалтай байна.

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button