Даншиг наадмаар эрлийз морьдыг уралдуулахгүй

Монголын бурхны шашны сүм хийдүүд, Нийслэлийн засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам- Хүрээ цам”-2015 наадмыг энэ сарын 8-9-нд Улаанбаатар хот Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон.Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээж, Бурхны шашинтай Монгол туургатнуудын эв нэгдлийн баяр болгон тэмдэглэхээр зорьж буй энэхүү наадмаар 128 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох юм.

 

Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил бөгөөд даншигт эрлийз морьдыг уралдуулахгүй юм байна. Наадамд уралдах морьдын бүртгэлийг энэ сарын 07-ны өдөр “Хүй долоон худаг”-т зохион байгуулахаар болжээ.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button