Зургаан сайдад давхар дээл өмсүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хаалттай хуралдсан билээ. Тэд  хуралдаанаараа дараах гурван шийдвэрийг албан ёсоор гаргажээ.

Нэгдүгээрт, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд болон Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэдэгт санал нэгджээ.

Хоёрдугаарт, нөхөн томилох  зургаан сайдыг УИХ-ын гишүүдээс бүрдүүлэн УИХ-д санал оруулж ирэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үүрэг болгосон байна.

Гуравдугаарт, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг бүлэг нэг байр суурьтайгаар дэмжинэ гэдгээ тохиролцсон байна. Мөн Бүлгийн шийдвэрийг эсэргүүцсэн болон эс оролцсон тохиолдол гарвал тухайн гишүүнд намын дүрмийн дагуу хариуцлага тооцохоор болсон байна. 

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button