"Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног"-ийн нээлт болно

09.30 цагт Blue Sky Tower-ийн TOPAZ зааланд "Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног"-ийн нээлт болно. Энэ жил "Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе!" гэсэн уриатай явагдана. 

09.30 цагт Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний барилгын MNS-6055:2009 стандартын дагуу ариун цэврийн өрөөг "Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв" хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах ТББ-аас жишиг болгон тохижуулсныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

11.30 цагт Барилга хот байгуулалтын яамны 3 давхарт БХБ-ын сайд Д.Цогтбаатар барилгын шинэ норм, дүрмийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ”Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, тэнэмэл, өнчин ядуу, архичин гэгдэж, нийгмээс гадуурхагдан амьдарч буй иргэдэд зориулан Баянзүрх дүүрэгт орон сууцны хотхон барих гэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Байгал орчны асуудал хүнд байгаа энэ үед гишүүд сандал ширээны асуудлаа нэн даруй зогсоож үндэсний эрх ашгаа дээдлэхийг шаардаж МБОИЗ-өөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд БНСУ-д болсон таеквондогийн нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон тамирчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00 цагт СХД-ийн 17-р хорооны Хархорины 32-р байрны хойд талд Санхум өрхийн эрүүл мэндийн төв "Гэдэсний халдвараас урьдчилан сэргийлье" өдөрлөг зохион байгуулна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button