Зарим газарт 38 градус хүрч хална

Энэ долоо хоногийн сүүлчээр баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай  бороо орно. Энэ сарын 6-9-нд их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор  өдөртөө 33-38 градус хүрч халах бол бусад нутгаар шөнөдөө  харьцангуй сэрүүн, 25-30 градус байна. Долоо хоногийн эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгийн дундаж температур 21-26 градус бол баасан гарагаас  халж, Орхон Сэлэнгийн сав газарт өдөртөө 31-36 градус хүрэх аж. Маргааш зүү аймгуудад дуу цахилгаантай бороо орох бөгөөд агаарын температур 20-25 градус. Харин Говийн аймгуудад цаг агаар тогтуун, дунджаар 28-33 градус дулаан байна.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button