Д.Энхбаатар танаас уучлалт гуйж байна

Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн тагнуулын газрын дарга бригадын генерал Дамдинсүрэнгийн Энхбаатарын “Нэр төр сэргээлгэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2015 оны тавдугаар сарын 04-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Ж.Байгалмаа, С.Амардэлгэр, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд “Сураггүй алга болсон байлдааны нисэх онгоц казино Д.Энхбаатарын гараар оров бололтой” гэсэн гарчиг бүхий нийтлэлийг хэвлэн нийтэлсэн “Оллоо.мн” сайт болон “Монголын мэдээ” сонинд нэхэмжлэгч Д.Энхбаатарын нэр төр, алдар хүндийг сэргээж, түүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг үүрэг болгосон билээ. 

Уг нийтлэлд “…2010 онд Налайхын ЗХ-ний 337 дугаар анги дээр ЗХ-ний засварын 011 дүгээр ангийн мэдлийн “Камаз” машинуудаар ашиглалтаас гарсан гэх “Миг-21” байлдааны нисэх онгоцыг махчилан ачиж байсан, задалсан байлдааны нисэх онгоцоо Налайхад айлын хашаанд буулгасан, Д.Энхбаатар өөрийн биеэр Налайхын ЗХ-ний 337 дугаар анги дээр очиж, байлдааны нисэх онгоцуудыг хайрцаглаад төмрийн хог руу ачуулсан, задалсан онгоцоо нуусан…” гэх мэт мэдээллийг баримт нотолгоогүй нийтэлж, таны нэр төр, алдар хүндэд халдсан тул ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын дарга, бригадын генерал Д.Энхбаатар танаас уучлалт гуйж байна. 

 

ОЛЛОО.ХК

“МОНГОЛЫН МЭДЭЭ” СОНИН,

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button