Ш.Батбаяр нарыг өнөөдөр шүүнэ

“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ. Баавар давж заалдах шатны шүүх хуралдаа онлайнаар оролцох хүсэлт гаргажээ. Түүний хүсэлтийг шүүхийнхэн хүлээн авсан байна.Тэгэхээр Баавар өнөөдрийн шүүх хуралдаа хорих ангиас онлайнаар оролцох аж. 

 

Баавар нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шүүж, Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон билээ. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button