Улсын ажил чухал уу, намын ажил чухал уу

Өчигдрийн ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ын нэг ч гишүүн оролцоогүй билээ. Энэ байдлыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр тэд зөвхөн сандал ширээгээ хамгаалахын төлөө шантааж хийж байгаа юм шиг харагдаж байна” гэсэн юм. 

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үүнийг шантааж буюу гэж ойлгож болохгүй. МАН-ын бүлгийн гишүүд өглөө эрт цуглахад 26 гишүүнээс 20 нь ирсэн. Бидний зүгээс Монгол Улсын Их хурлын даргын гаргасан ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж хууль зөрчсөн эсэх талаар Тусгаар тогтнолын ордонд ярилцаж байсан. Цаашдаа энэ тал дээр анхаарч ярьж байхгүй бол хууль зөрчин захирамж гаргадаг, Ерөнхий сайдын бланкан дээр намынхаа ҮЗХ-г хуралдуулах шаардлага тавьдаг, АН-ын Гүйцэтгэх зөвлөл намын бүлэгтээ үүрэг өгдөг ийм байдалтайгаар төрийн дээр нам гарсан энэ байдал хэр зохимжтой юм. Цаашид энэ байдлаар асуудалд хандах нь зөв юм уу, буруу юм уу гэдэг талаар ярилцсан” гэжээ.

Мэдээж буруу захирамж гаргасан бол хариуцлага хүлээдэг даргатай байх нь сайхан ч  тэрхүү асуудлаа төрийн  ажил буюу чуулганы хуралдаанаас бусад цагт хэлэлцэж болох л байсан  санагдана. 

Тэгэхээр МАН-ынханд төрийн ажилд оролцохоос илүү УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа шүүмжлэн хэлэлцэх нь чухал байсан бололтой. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button