Зуншлага сайтай аймаг, сумдаас хадлан бэлтгэнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.Тухайлбал газар тариалангийн бүс нутаг болон төвийн аймгуудаар зуншлага муу, гантай байгаатай холбоотойгоор  хадлан тэжээл бэлтгэх ажил хэцүүдэж байгаа.

Хэдийгээр сүүлийн  өдрүүдэд бороо хур элбэг байгаа ч бэлчээрийн  өвсний гаралт сайжирсан болохоос хадлан авах хэмжээнд хүрээгүй байна. Тиймээс  ган, гачиг нүүрлэсэн аймгуудын өвөлжилтөд зориулж, зуншлага сайн байгаа аймаг, сумдаас хадлан тэжээл бэлтгэхээр болсон байна. Тодруулбал,  ногоон тэжээл бэлтгэхэд 10 тэрбум,  улсын онцгой  нөөцийн бүсэд хадлан тэжээлээ хүргүүлэхэд хоёр тэрбум гэхчлэн нийт хадлангийн ажилд 12 тэрбум төгрөг зарцуулахыг  Сангийн сайд болон Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button