Худалдан авах ажиллагааны тухай улсын хяналтын дүрэм баталлаа

“Худалдан авах ажиллагааны улсын хяналтын дүрэм батлах тухай“ Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, худалдан авах ажиллагаан дахь төрийн хяналт шалгалт, чанартай худалдан авалтыг бий болоход энэ дүрэм ач холбогдолтой гэж үзэж байна. 

Худалдан авах ажиллагааны улсын хяналт нь худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж болон бусад холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилготой юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.      

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button