Улаанбурханаар хоёр хүн нэмж өвчилжээ

Улсын хэмжээнд улаанбурханы сэжигтэй 21086 тохиолдол бүртгэгджээ. Үүний 1202 хүн улаанбурханаар өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан бол 8472 нь эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 88 хүн хандсанаас хоёр хүн шинээр хэвтэн эмчлүүлж байга аж. Харин 14 хүн эмчлэгдэн гарч, 23 хүн үргэлжлүүлэн  эмчлүүлж байна. Үүнээс 9 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 4 хүн эрчимт эмчилгээнд байна. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button