Бин Ладены гэр бүлийнхэн ослоор амиа алдав

Осама Бин Ладены гэр бүлийн гурван гишүүний сууж явсан онгоц өнгөрсөн баасан гаригт Их Британийн Гемпшир Суххей нутгийн хил орчимд байрлах “Blackbushe” нисэх буудлын ойролцоо осолджээ.

 

Ослоор онгоцны нисгэгчээс гадна “Аль Кайди” бүлэглэлийн удирдагчийн ээж Ража Хашим, охин дүү Сана бен Ладен болон түүний нөхөр Зураир Хашим нар амь үрэгдсэн хэмээн Гемпширийн цагдаагийн албаныхан мэдэгдэж байгаа юм. Мухамед Бин Ладены гэр бүл дэлхийгээр тархсан өнөр өтгөн бөгөөд онгоцонд сууж явсан гэр бүлийн гурван гишүүн нь Их Британи руу амрахаар явж байжээ.

 

Их Британийн мөрдөх албаныхан ослоор амиа алдсан дөрвөн хүнээс өөр шархадсан хүн байхгүй хэмээсэн аж. Уг явдлын дараа Британид суугаа Саудын Арабын Элчин сайд өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Бин Ладены гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button