Ш.Баавар нарт оноосон ялыг хэвээр үлдээлээ

“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Хуралд Баавар хорих ангиас онлайнаар оролцсон юм. Шүүх бүрэлдэхүүн Бааварын гаргасан гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Баавар нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шүүж, Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1 жил 6 сарын хорих ял оноосон. Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадралд 3 сар 1 хоногийн хорих ял оноосон юм. Гэхдээ Д.Манлайжаргалын чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болов.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button