ОХУ-руу наймаас дээш суудалтай автомашин нэвтрэхийг түр хориглов

Автотээврийн хэрэгслээр тус улсыг зорих иргэдэд олгодог тусгай зөвшөөрлийн бичгийн нөөц багассанаас зөвхөн жижиг суудлын тэрэг болон том оврын автобусанд л зөвшөөрөл олгож байгааг мэдэгдэлд онцолсон байна.

Энэхүү хязгаарлалт түр хугацаанд үйлчилнэ гэж байгаа ч чухам хэдий хүртэл үргэлжлэхийг тодотгосонгүй. Түүнчлэн энэхүү хязгаарлалт жуулчин тээврийн эрх бүхий байгууллагын бага, дунд оврын автобусанд ч мөн адил үйлчлэх тул төлөвлөсөн аяллаа түр хойшлуулахыг хүсчээ. 

Манай улсын Зам тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд зөвшөөрөл бичгийг нэмж олгох хүсэлтийг илгээсэн ч одоогооор хариу ирүүлээгүй тул наймаас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд  зөвшөөрөл олгохыг наймдугаар сарын 3-наас эхлэн түр зогсоожээ.

Г.Уянга  

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button