Төв зам өнөөдөр нээгдэнэ

Төв замын нээлтийн ажиллагаа өнөөдөр Улсын Их дэлгүүрийн урд болно. Нээлтэд нийслэлийн удирдлагууд оролцох юм.
Тодруулбал, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж, олон жилийн насжилттай дулааны шугам, хоолойг өргөтгөн шинэчлэх ажил ийнхүү дуусчээ. Иймээс уг замйг нээх гэж байгаа бөгөөд нээлт 11.00 цагт болно.
Г.Уянга
olloo.mn