Эртний судар, эд өлгийн зүйлс хил давуулах гэж байгаад баригдав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн Ц.Ёндон гэгч 21 Дарь эх болон  Нархажидын гар бичмэл зэрэг 30 орчим эртний судар, мөнгөн савхтай хийжүү хээгээр чимэглэсэн хэт хутга, цаа бугын эврээр хийсэн гар хийцийн хутгыг хууль бусаар хил давуулахыг завджээ.

Үүнийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч Б.Бат-Эрдэнэ долдугаар сарын 31-нд олон улсын галт тэргэнд  шалгалт хийж байхдаа илрүүлжээ.

Тэрээр гар тээшиндээ XIX зууны үеийн сунадаг гуулин дурангаас гадна мөнгөөр бүрсэн модон тагш, оюу, шүрэн шигтгээтэй эртний мөнгөн бугуйвч, чулуун сийлбэр бар, уран шувууны үүр, байгалийн чулуу авч явж байжээ. Түүнийг Замын-Үүдийн тагнуулын байгууллага саатуулан шалгаж байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button