Хүүхэд харах үйлчилгээний хуулиар хэлэлцүүлэг өрнүүлнэ

Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхэд харах үйлчилгээний хууль өнгөрсөн долоодугаар сард УИХ-аар батлагдсан. Уг хуулийг батлахад УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг багагүй хүчин чармайлт гаргасан. Тэгвэл тэд энэ хуулиа олон нийтэд танилцуулах, хуулийг хэрэгжүүлэхэд зорилгоор холбогдох яамнаас гаргах дүрэм журам, төсөвт суулгах мөнгөн дүн, орон нутгийн хүлээх үүргийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Хэлэлцүүлэг энэ сарын 10-нд Төрийн ордонд болно.

Цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилготой Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.

 

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button