Ё.Отгонбаяр: Тавантолгойн асуудлаа яагаад оруулж ирээгүй юм бэ

УИХ-ын хаврын ээлжит бус чуулганы эхний хуралдаан 09.30 цагаас эхлэх байсан ч 10.05 цагт эхэллээ. 

УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Үүний дараа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр УИХ-ын даргад асуулт тавилаа. Тэрээр “ УИХ-ын ээлжит бус чуулган гэдэг бол “яаралтай хэлэлцэх шаардлагатай асуудлуудыг оруулж ирдэг. Гэтэл Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг оруулж ирсэн байна. Энэ тийм яаралтай юм уу. Энд эдийн засгийн хуулиудаа хэлэлцэх ёстой байсан юм биш үү. Хаваржингаа л “муур хулгана болж тоглосон”  Тавантолгойн асуудлаа яагаад оруулж ирээгүй юм бэ” хэмээн асуулаа. Хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Засгийн газраас Тавантолгойн асуудлаар өргөн мэдүүлсэн зүйл байхгүй учир хэлэлцэх дараалалд ороогүй” хэмээн хариуллаа. 

Ингээд чуулганы эхний хэлэлцэх асуудал Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. 

Хуулийн төслийн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг С.Оюун гишүүн танилцууллаа. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button