Малын тэжээлийн хивэгний экспортыг хязгаарлахаар боллоо

Гангийн улмаас ургац алдсан ААН-ийн бэлтгэсэн ногоон тэжээлийг улс, аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцөд худалдан авч, малын тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 8.6 тэрбум, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, өвс тэжээлийн цэг салбаруудад малын тэжээл нэмж байршуулахад хоёр тэрбум, зуншлага сайн байгаа аймгуудаас хадлангийн газар ашиглуулах хуваарийг баталж, ногоон тэжээл  худалдан авах, улсын нөөцөд малын тэжээл нэмж бэлтгэх, зэрэгт шаардагдах нийт 10.6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийг судалж үзэхийг Шадар сайд У.Хүрэлсүх болон бусад хүмүүст даалгалаа.

Малын тэжээлийн нөөц хангамж эрэлт хэрэгцээг зохицуулах зорилгоор дотоодын гурилын үйлдвэрүүдээс бэлтгэсэн малын тэжээлийн хивэгний экспортыг энэ оны есдүгээр сарын 1-ээс ирэх оны гуравдугаар  сарын 30 хүртэлх хугацаанд хязгаарлахаар болов. ХХААЯ-ны тооцоогоор  2015-2016 онд нийт 58 орчим сая мал өвөлжиж, хаваржихад 1.4 сая тонн өвс, 150 орчим мянган тонн үйлдвэрийн болон таримал тэжээл шаардлагатай байгаа бөгөөд энэ нь нийт мал сүргийг  10 хоног байнгын тэжээлтэй байлгах хэмжээний нөөц аж. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button