Бааварын ялыг хэвээр үлдээжээ

Дижитал хамтлагийн гишүүн Ш.Батбаяр буюу Баавар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр боллоо. Уг шүүх хуралд Баавар хорих ангиас онлайнаар оролцсон билээ. Тэрбээр шүүх хурлын өмнө онлайнаар оролцох хүсэлтэй байгаагаа  дуулгасныг шүүх хүлээн авсан юм.

Ингээд давж заалтах шатны шүүх хурал Бааварын гаргасан гомдлыг хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Баавар нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шүүж, Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон.

 

Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадрал 3 сар 1 хоногийн хорих ял оноосон юм. Д.Манлайжаргал, М.Бадрал нарын ялыг хэвээр үлдээсэн бөгөөд Д.Манлайжаргалын чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон байна.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button