Роналдо гуйлгачин эрийн дүрд хувирчээ

Хөлбөмбөгийн супер од Криштиано Роналдо Испанийн нийслэл Мадрид хотын төв талбайд нохой хөтлөн очиж орон гэргүй эрийн дүрд хувирч гудамжинд хөлбөмбөг тоглон гуйлга гуйжээ.

Тэрбээр гудамжинд хөлбөмбөгийн ур чадвараа үзүүлж зөрөн өнгөрөх иргэдээс хамт тоглохыг хүссэн энэхүү бичлэгийг өнгөрсөн нэгдүгээр сард хийжээ. Харин энэ сарын 3-нд Youtube сайтад тавигдан олны хүртээл болсон юм.

Нэг цагийн бичлэгийн турш тэрбээр олон хүнд хамт тоглох санал тавьж байгаа ч эцэст нь хамтран тоглосон бяцхан хүүд тэрбээр бөмбөгөө гарын үсгээ зуран бэлэглэж багаа хуулан өөрийгөө илчилжээ. Харин тэр мөчид түүнийг таниагүй фенүүд нь бүчин авсан байна. 

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button