Ялаас хэлтрүүлж, татварыг нь төлүүлэх хугацаа өгөх заалт оруулах хэрэгтэй

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв гольдролд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл асуудалтай холбоотойгоор гишүүд саналаа хэлж байна.
Н.Номтойбаяр гишүүн:
-хэрэгтэй. Өршөөлд хамрагдлаа гэхэд тодорхой хэмжээнд эрх нь хязгаарлагдах аливаа тендэрт оролцохгүй байх, зээл тодорхой хэмжээнд хязгаарлагдах, төлдгийг нь урамшуулах зохицуулалт оруулж ирэхийг хүсэж байна. Үүнийг протоколд тэмдэглэх хэрэгтэй. Өршөөлийн хуульд хамрагдсан гээд өмнөх татвараа төлөхгүй гэсэн үг биш. Харин ялаас хэлтрүүлж, татварыг нь төлүүлэх хугацаа өгөх гэх мэт заалтууд шаардлагатай байна.
Д.Оюунбаатар гишүүн:
-Хуулийн боловсруулалтын ажил дутаад байна. Үүнийг шийдэхийн тулд УИХ-ын даргын захирамжаар л ажлын хэсэг байгуулчихмаар байна. Шударгаар татвараа төлж, төсөв бүрдүүлж ирсэн хүмүүстээ бага ч гэсэн урамшуулал байх ёстой. Жилийн эцсийн татварын дүнгийн 5 хувиар урамшуулдаг ч юм уу
Мөн гадаад байгаа оффшор зонд байгаа албан ёсны биш ч гэсэн Лондонд байдаг хөрөнгөө татаж авчраад монголдоо хөрөнгө оруулчих аа. Энэ талаарх зохицуулалтыг бас хиймээр байна. Жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй явсан газруудыг төлүүлнэ гэдэг бүтэхгүй ээ.
Үүнийг сурталчлах, зөвлөгөө өгөх ажилд төрийн байгууллагуудаа татан оролцуулаач. Дээр нь эрхзүйн хувьд зөрчилтэй л дээ. Илүү баялаг бүтээгчид, бизнесмэнүүддээ хандсан хуулийг улс төржихгүйгээр гаргамаар байна. Өршөөлийн хуульд томхон ажлын хэсэг гаргаж ярилцмаар байна.
З.Баянсэлэнгэ гишүүн:
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг манай бүлэг хэлэлцээд дэмжсэн байгаа. Үүнийг засаг явсан, яваагүй дэмжих ёстой. Татвараа төлөөгүй чөлөөлөх ёстой заалтуудыг хуулийн нэр томъотой холбоотойгоор илүү тусгаж оруулж ирсэн учраас маргаан дагуулаад байгаа юм уу гэж харж байна. Заавал идэж уусан компаниуд байхгүй юм шиг, энхийн цагтаа шиг юм яриад байж болохгүй. Тэр Капла нарыг уучилсан, 35 тэрбумын асуудлыг ярих хэрэгтэй. Бид энэ асуудлаар юу ч хэлэхгүй дуугай орхиод явсан. Үүнийг нэг талаас нь харалгүй олон талаас нь харах хэрэгтэй. Энэ мөнгө төлөгдөөгүй байгаа. Зээл авсан хүмүүсийг хар дансанд оруулаад дахин зээл авах эрхийг хасчихдаг. Гэтэл гадны улсуудад зээлээ төлж чадахгүй байгаа иргэдэд боломж олгохын тулд дахин зээл олгодог. Гэтэл манайх эсрэгээрээ. Дахиж зээл авах, амьдралдаа боломж эдлэх үүд хаалгыг нь хаадаг. Тэгэхээр татварын тухай хуулийг хурдан оруулж ирээч ээ. Үүнийг татварын тухай хуультай холбож тайлбарлахгүй бол болохгүй, өрөөсгөл болох гээд байна.
Р.Гончигдорж гишүүн:
-Бид бизнесээ эрүүлжүүлэх тухай л ярьж байна. Далд эдийн засаг шударга бизнесийнхнээ баллаж, хар бизнесийн орчинг бүрдүүлдэг. Үүнийг шийдэх цаг болсон. Одоо бизнесийн орчноо цэвэр болгох нь чухал учраас би дэмжиж байна.
Жаахан нуусан юмыг нь мэддэг нэгэн түүгээр нь барьцаалдаг. Тийм байдал байгаа шүү дээ. Энэ байдал зарим нэг авлигын хөрс шороо олж байгаа. Орлогоо далд байдлаар олж авах эрх мэдэл дагасан зүйл байгаа ш дээ. Үүнийг устгаж өгмөөр байна. Бизнесийн шударга орчин төрийн үйл ажиллагааны шударга ёс байдлыг бий болгох гол хөшүүрэг гэж би боддог гэв.
Хэлэлцүүлэг өрнөж байна.
olloo.mn