Ус зайлуулах шугамд 373 тэрбум төгрөг шаардлагатай

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар зам талбайн борооны ус зайлуулах чиглэлээр 85 км орчим шугам сүлжээ байдаг. 10,000 метр кубын хүчин чадалтай нэг насостой. Үерийн хамгаалалтын чиглэлээр 180 гаруй км 24 байгууламж байгаа. Ер нь нийслэл хотын ус зайлуулах байгууламжийн систем бол хүчин чадлын хувьд хэтэрсэн, ачаалал дийлэхээргүй болсон. 1960-аад онд баригдсан байгууламжууд учраас ашиглалтын хугацаа дууссан. Энэ нь хотын хүн амын нягтаршил, ногоон байгууламжийн багасалт, хотын суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотой ажээ.

Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас хотыг төвийн, зүүн, баруун гэсэн гурван бүст хувааж, насостой болохоор төлөвлөлтийг хийж байгаа ажээ

Захирагчийн Ажлын Албанаас  2020 он хүртэлх Ус зайлуулах байгууламжийг сайжруулах хөтөлбөрийг гаргасан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 373 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа ажээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button