Тогтоолын төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2015.08.05/ “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барив.

Барилга, хот байгуулалтын яам, Гадаад хэргийн яам, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, мөн шинээр газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2014 оны А/222 дугаар тушаалаар байгуулжээ.

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дээрх Ажлын хэсгийн Газрын тухай хууль болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах” журмыг тус тус үндэслэн зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг тусгасан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын 2009 оны 37 дугаар тогтоол, 2013 оны 52 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн зааг, эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг тус тус шинэчлэн батлуулахаар тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button