Эхнэрээ хөнөөсөн эрийн хэргийг прокурорт шилжүүлэв

Өнгөрсөн тавдугаар сард нөхөр нь эхнэрээ хардаж, улмаар эхнэрийнхээ аминд санаатай хүрсэн хэрэг аймшигтай хэрэг гарсан билээ. Уг хэргийг Төв аймгийн харьяат 27 настай Г-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж дууссан байна. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэхэд бэлэн болжээ.

 

Хэргийг эргэн сануулахад, өнгөрөгч тавдугаар сард Москва хорооллын урд талын “Хөрс” худалдааны төвийн гадаа “Тоёота приус” маркийн машины тээшинд гадны нөлөөтэй нас барсан эмэгтэй хүний цогцос хийсэн байсан этгээд цагдаагийнханд баригдсан юм.

Сэжигтэн этгээдийн хувьд хүний амь хөнөөж, цогцсыг нуун дарагдуулахаар машиныхаа ард хийж явсан гэдгээ мэдүүлж, хэргээ хүлээжээ. Тэд нэг хүүхэдтэй байсан бөгөөд хардалтын улмаас нөхөр нь эхнэрийнхээ хоолойг боомилж амийг нь хөнөөсөн юм. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button