Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцана

10.00 цагт “Гэр бүлийн төгөл”-ийг байгуулах цогц төслийн хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Монголын Сайтын Холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд гарын үсэг зурж батламжлах арга хэмжээ болно. Энэхүү төслийн хүрээнд гэр бүлийн гишүүд цэвэр агаарт, эко орчинд сууж амрах дүүжин сандал, модон саравч, шинээр гэр бүл бололцсон хосуудын гэрлэлтийн зураг авахуулах боломжийг бүрдүүлсэн тайз зэрэг орчныг Монголын сайтын холбооны менежмент, санхүүжилтээр байгуулахаар болж байгаа юм байна.

10.00 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр НОБГ, НМХГ, НЦГ, НЭМГ-ууд хамтран мэдээлэл хийнэ.

10.00 цагт НИТХ-ын дарга Д.Баттулга зуслангийн чиглэлд барьж байгаа авто замууд болон Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох зам болон гүүр, туннелийн ажлын явцтай танилцана. Хангардийн урдаас 10.00 цагт унаа  хөдөлнө. 

12.00 цагт Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамба нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцана. Тус төвийг Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын ухааны доктор, профессор Шанжийн Доржжадамбын нэрэмжит болгосон юм.

14.30 цагт нийслэлийн 20-р дунд сургууль дээр БСШУ-ны сайд Л.Гантөмөр маргааш үндэсний сургагч багш нартай уулзалт хийнэ. Энэ үеэр боловсролын салбарт шат дараатай явагдаж буй шинэчилсэн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийнэ. Энэ хичээлийн жилээс улсын хэмжээний цэцэрлэг, ерөнхий боловсролын нийт сургуулиуд шинэ хөтөлбөрөөр хичээллэх юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button