Энэ жил 88 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулна

Улсын хэмжээнд 2-5 насны буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 116500 хүүхэд байна. Энэ жил дээрх тооны хүүхдийн 77 хувь буюу 88 мянга орчмыг нь цэцэрлэгт хамруулах боломжтой аж. Цэцэрлэгт бүртгүүлсний дараа тухайн хичээлийн жилд хүүхэд тань хэрэглэх ариун цэврийн болон хичээлийн хэрэгслийг бэлтгэх шаардлагатай.

“Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг 2012 онд шинэчилсэн бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд энэ жагсаалтын дагуу эцэг эхчүүд бэлтгэлээ базаах юм байна.

Жагсаалтад орсон хичээлийн болон ариун цэврийн хэрэгслийг цэцэрлэгийн багш нар авахдаа эцэг эхэд хүндрэл учруулах, жагсаалтад ороогүй зүйл авах тохиолдол гардаг. Түүнчлэн эцэг эхчүүдийн зүгээс чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн биед сөрөг нөлөөтэй хэрэгсэл өгөх дутагдал ч бий. Иймд чанарын шаардлагыг тодорхой тусгасан аж.

Шаардлагатай хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл

 

     Тоо хэмжээ  
     Ердийн цэцэрлэг   24 цагийн цэцэрлэг   
 № Жагсаалт    Бага, дунд бүлэг  Ахлах, бэлтгэл бүлэг    Бага, дунд бүлэг  Ахлах, бэлтгэл бүлэг   
 Сургалтын хэрэглэгдэхүүн      
Балын харандаа      2ш   2ш 2ш   2ш 
 2 Будгийн харандаа  1 ком 

(4 өнгөтэй)

1 ком 

(6-12 өнгөтэй)  

1 ком 

(4 өнгөтэй) 

 1 ком 

(6-12 өнгөтэй)  

 3 Пламастер 1 ком   1 ком    1 ком  1 ком  
 4 Зургийн дэвтэр   3 ш  4 ш  4 ш    5 ш 
 5 Ватман цаас      1ш  1ш   1ш  1ш 
 6 Бийр (Бүдүүн, нарийн) 2ш    2ш     2ш  2ш 
 7 Өнгийн цаас 2 ком   3 ком   2ком   3 ком  
 8 Баримлын шавар 1 ком   1 ком   1 ком   1 ком    
 9 Цаасны хайч 1 ш   1ш   1 ш    1ш  
 10 Цавуу 2ш   3ш   3ш    4ш
 11 Скоч (өргөн, нарийн)  2ш 2ш   2ш    2ш 
 12 Дэвтэр (дөрвөлжин, элемент)

 

Тус бүр 4ш   =   Тус бүр 4ш  
 13 Усан будаг 1ш   2ш    2ш  3ш  
  Ариун цэврийн хэрэгсэл     
 14 Гарын саван 4ш   4ш     6ш  6ш  
 15 Шүдний сойз  1ш 1ш   2ш    2ш 
 16 Шүдний оо (80гр) 2ш   2ш   4ш    4ш 
 17  Ариун цэврийн цаас      3ш  3ш  5ш  5ш 
 18 Амны цаас  3 боодол

боодол  

6 боодол    6 

боодол 

 19 Барааны саван      1ш  3ш   3ш
 

Бүрдүүлэх материал, өгөх шинжилгээ

  • Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ,
  • Хоёр хувь цээж зураг,
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт харъяа дүүргийн цэцэрлэгт бүртгүүлэх.

Улсын  болон хувийн цэцэрлэгүүд хүүхдийг бүртгэхдээ цагаан хорхойн болон шээсний шинжилгээ өгсөн байхыг шаарддаг ба хувийн эмнэлэгт дээрхи шинжилгээг өгөхөд нийт 6000 төгрөг болдог юм байна.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button