“Би Жи Би Жи” компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ч барилга барьсаар байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хорооны 12 давхар 16-р байрны зүүн талд н.Ганбат захиралтай “БИ ЖИ БИ ЖИ” компани барилга барьж, тус байрны хажуугийн үерийн даланг нурааснаас тус байр нурах аюулд хүрсэн билээ. Улмаар 16 дугаар байранд амьдарч байсан 240 гаруй иргэдийн нүүлгэн шилжүүлж, сар гаруйн хугацаанд буудалд байрлуулан тус байрны суурийг хүчитгэж, аюулгүй болгосон хэмээн буцаан байранд нь оруулсан байдаг.  

 

 “БИ ЖИ БИ ЖИ” компани анх 2011 онд тус газарт орон сууцны барилга барих зөвшөөрөл авч байсан бол зөвшөөрлөө 2014 онд сунгуулсан байна. Дээрх үйл явдлын дараа уг компани барилгын ажлаа үргэлжлүүлж байсан юм. Харин өнгөрсөн сарын 29-нд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Би Жи Би Жи компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

 

Гэвч тус компанийнхан өнөөдрийг хүртэл барилгаа барьсаар байгаа юм.

 

\

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button