Байнгын хороод Засгийн газрын гишүүдийг огцруулахыг дэмжсээр байна

Байнгын хороод огцруулах сайдуудын асуудлыг хэлэлцэж байна. 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайдаас өргөн барьсанчлан огцруулах төслийг олонх дэмжлээ.

Мөн Эдийн засгийн байнгын хороогоор Зам тээврийн сайд Н.Төмөрхүү болон Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар  нарын асуудлыг авч хэлэлцээд, хуралдаанд 11 гишүүн оролцсоноос  зургаа нь  дэмжив. 

Харин яг одоо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор  Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн асуудлыг хэлэлцэж байна.

Байнгын хороод үргэлжлүүлэн хуралдаж байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button