Цөмийн хэлэлцээрийн эсрэг төслийг өргөн барив

АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимд Ираны цөмийн хөтөлбөрөөр хийсэн гэрээг болиулах тогтоолын төслийг өргөн барьжээ. Төслийг Доод танхимын гадаад хэргийн хорооны дарга, Бүгд найрамдах намын Эд Ройс танилцуулжээ.

 

Конгрессийн хоёр танхимд Бүгд найрамдах намынхан давамгайлж байна. Энэ намынхан Ирантай хийсэн тохиролцоог дэмжихгүй байгаа юм. Сенатор Митч Макконнелийн ярьж байгаагаар дээд танхим ч энэ гэрээний эсрэг байгаа гэнэ. Өнгөрсөн сарын 14-нд АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман ба Иран Тегераны цөмийн хөтөлбөрөөр тохиролцоонд хүрч чадсан юм. Тохиролцооны дагуу Иран таван жилийн дотор ураны баяжуулалтаа 3.67 хувиас хэтрүүлэхгүй байх, “Фордо” цөмийн үйлдвэрээ цөмийн судалгааны төв болгох үүргийг авсан. Үүний хариуд барууны орнууд хориг арга хэмжээгээ аажмаар цуцлах юм.

 

Зууны мэдээ

М.Хүслэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button