Энэ онд шинээр 12 сургууль ашиглалтад орно

Энэ жил улсын төсвөөр 40 барилга, орон нутгийн төсөв хөрөнгөөр гурав, концессын гэрээгээр нэг, буцалтгүй тусламжаар нэг нийтдээ 45 цэцэрлэгийн барилгын ажил хийхээр төлөвлөөд байгаагаас 10 сургууль, нэг цэцэрлэгийн барилгын ажил эхлээд байгаа юм байна.

 

Тухайлбал, шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан III дугаар сургуулийн барилгын ажил дуусч ирэх сард хүлээн авна. Мөн 11 дүгээр сургуулийн барилгын ажил энэ ондоо багтаж ашиглалтад орох юм байна. Мөн нийслэлийн зургаан дүүргийн 45 хороо огт цэцэрлэггүй бол шинээр 20 хороонд цэцэрлэг барих ажлыг эхлүүлжээ. Нийслэлд нэн яаралтай 7 сургууль шинээр ашиглалтад оруулах шаардлагатай байгаа учир концессын гэрээ байгуулан барилгын ажлыг анхан шатанд нь эхлүүлсэн байгаа аж.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button