Б.Болор: Хуульд бизнес эрхлэгчдийг том, жижгээр нь ялгасан зүйл байхгүй

УИХ-ын чуулганы хуралдаан цагаасаа хоцорч эхэллээ. Хуралдаанаар  Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд саналаа хэлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Татвар төлөх нь битгий хэл ажиллуулж байгаа ажиллагсдынхаа цалинг тавихгүй байгаа томоохон пүүс компаниуд байна. Тэд цалингаа тавьж чадахгүйдээ бус эрх мэдэлтэйдээ тавихгүй байна. Энэ талаар та бүхэнд мэдээлэл байна уу. Иргэд хардаж байгаа. Санаа зовж байгаа. Үүнийг үгүйсгэж болохгүй. Үнэн юм чинь. Энэ эдийн засгийн өршөөлийн тухай хууль бол тавьсан өр ширээ нааш цааш нь гулгуулаад түүнийгээ цайруулах тухай яригдаж байгаа. Ц.Даваасүрэн гишүүний ярьсантай санал нэг байна. Ажилчдынхаа цалинг тавиад шударгаар татвараа төлж байгаа компаниуд олон байна. Тэр ажилчдынхаа цалинг тавихгүй байгаа том пүүс компаниуд бас байна. Үүнд ямар хариулт өгөх вэ.

УИХ-ын гишүүн Б.Болор:

-Хуульд бизнес эрхлэгчдийг том, жижгээр нь ялгасан зүйл байхгүй. Бүгд адил тэгш эрхтэй байна гэж заасан байгаа. 

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button