Сицилийн цагдаагийнхан мафийн 11 гишүүнийг баривчиллаа

Сицилийн цагдаагийнхан мафийн толгойлогч Маттео Мессина Денарыг гэмт хэрэг үйлдэн оргон зайлахад нь тусалж байсан 11 гишүүнийг нь баривчилжээ.

 

Сэжигтнүүд толгойлогчтойгоо холбогдон мэдээ дамжуулахын тулд цаасны тасархай дээр гараар бичих эсвэл нууц код бүхий хэлээр харьцдаг байжээ. Мессина Денаро нь 1993 оңд Флоренс болон Миланд тэсрэх бөмбөг дэлбэлж 10 хүний аминд хүрч, 90 гаруй хүнийг шархдуулан хэргийн газраас зугтааж одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа юм. Италийн Карабинерийн цагдаа нар 2012 оноос хойш Сицилийн арлын баруун өмнө зүгийн фермийг хараандаа байлгаж, мафийн гишүүдийг тагнаж байжээ. Мафийн гишүүд толгойлогчоосоо ирсэн мэдээллийг хүлээж авахаар Сицилийн арал дээр цугладаг байсан аж. Мессина Денаро нь цаасны тасархай дээр гараар юм бичин түүнийгээ базаад бөөрөнхий болгож хадны завсар нааж, үлдээдэг байжээ.

 

Мафийн гишүүд уг цаасны тасархайг уншсан даруйдаа галд шатааж “Хонь хяргах цаг боллоо”, “Өвс бэлэн” гэх зэрэг нууц үг хэллэг ашигладаг байсныг цагдаагийнхан олж мэджээ. Мафийнхан хэн нэгэн утсыг нь чагнаж, араас нь мөрдөж мөшгихөөс сэргийлэхийн тулд электрон утсаар биш гараар бичсэн захидлаар ийн харилцдаг байжээ. Сицилийн цагдаагийнхан сэжигтнүүдийг барихын тулд өндөр хүчин чадал бүхий технологийг ашигласан бөгөөд мафийн толгойлогчийг эрэн сурвалжилсаар байгаа юм байна.

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button